Posts

Showing posts from August, 2021

2021.08.03

Карантинд сууснаас хойш бараг нэг жил боллоо. Гэртээ хүүхдээ хараад эхнэрээрээ тэжээлгээд ёстой баларч байнаа. Австралийн засгийн газрын тэтгэлэгт гурав дахь удаагаа материалаа өгөөд тэнцсэнгүй. Өнгөрсөн хоёр удаад материалаа муу бэлдсэн тул тэнцэхгүй нь бараг тодорхой байсан. Гэхдээ энэ удаагын арай өөр байсан. Учир нь надад маш сайн зөвлөгөө өгдөг хүн гарч ирсэн. Тиймээс энэ удаагых маш өндөр найдлаг тавьж байсан хэдий ч бас л азгүйтлээ. Гэхдээ бодоод байхад тэнцээгүй нь ч дээр, мөн тэнцэхгүй маш том шалтгаан байсныг нь олж мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр би зөвхөн мөрөөдлөө л бичээд байсан. Гэхдээ энэхүү мөрөөдөлдөө хүрэх ямар ч алхам хийгээгүй тул тэтгэлэгийн багийнхан намайг хоосон мөрөөдөгч л гэж харсан тодорхой. Саяхан машин барьж байх үедээ сонссон нэгэн подкаст дээр томужин академийн үндэслэгч Батжин гэх залуугийн яриа энэхүү дүгнэлтийг хийхэд хүргэсэн юм. Тэрээр хэлэхдээ азийн соёл, барууны соёлын ялгааг тэтгэлэг дээр ярьж байсан. Азиуд бол ихэвчлэн тухайн оюутны академик ур чадв...