Posts

2021.08.03

Карантинд сууснаас хойш бараг нэг жил боллоо. Гэртээ хүүхдээ хараад эхнэрээрээ тэжээлгээд ёстой баларч байнаа. Австралийн засгийн газрын тэтгэлэгт гурав дахь удаагаа материалаа өгөөд тэнцсэнгүй. Өнгөрсөн хоёр удаад материалаа муу бэлдсэн тул тэнцэхгүй нь бараг тодорхой байсан. Гэхдээ энэ удаагын арай өөр байсан. Учир нь надад маш сайн зөвлөгөө өгдөг хүн гарч ирсэн. Тиймээс энэ удаагых маш өндөр найдлаг тавьж байсан хэдий ч бас л азгүйтлээ. Гэхдээ бодоод байхад тэнцээгүй нь ч дээр, мөн тэнцэхгүй маш том шалтгаан байсныг нь олж мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр би зөвхөн мөрөөдлөө л бичээд байсан. Гэхдээ энэхүү мөрөөдөлдөө хүрэх ямар ч алхам хийгээгүй тул тэтгэлэгийн багийнхан намайг хоосон мөрөөдөгч л гэж харсан тодорхой. Саяхан машин барьж байх үедээ сонссон нэгэн подкаст дээр томужин академийн үндэслэгч Батжин гэх залуугийн яриа энэхүү дүгнэлтийг хийхэд хүргэсэн юм. Тэрээр хэлэхдээ азийн соёл, барууны соёлын ялгааг тэтгэлэг дээр ярьж байсан. Азиуд бол ихэвчлэн тухайн оюутны академик ур чадв...

First 3 days

FIRST 3 DAYS Мөн таны хэрэглэж байгаа  # нэмэлт  витамин, тэжээл, антибиотики зэрэгт хориг тавихгүй. Чиа үр хэрэглэдэг бол үргэлжлүүлээд хэрэглэж болно. Харин хэрэглэдэггүй байсан бол шаардлагагүй. Мөн хүсний жингээр хэмжиж, анхнаасаа цэгцтэй граммын дагуу идэх хэрэгтэй. Баримжаалахгүй.    2019.10.06- 2019.10.09 xүртэл / 3, 3 xоногоор байнга xоол өөрчлөгдөx ба өмнөx өдөр нь оруулаад явна. / Овьёосноос бусдыг орой орондоо ч идэж болно. Хоол идэхэд ямар ч  # цаг  заахгүй. # Хөхүүл  эхчүүд, 50-аас дээш насны ахмадууд болон жин буюу булчин масс нэмэх зорилготой хүмүүс доорх орцноос гадна өдөрт 1-2 аяга агшаасан бор будаа / brown rice / эсвэл гурвалжин будаа нэмж идээрэй! Нээх жин хасах шаардлагагүй  # эрчүүд  3 аяга агшаасан цагаан будаа идэж болно. / 1 аяга агшаасан будаа ойролцоогоор 200 грамм гэж тооцно. /   Өглөө босоод өлөн xодоод дээр шууд 2 стакан буюу ойролцоогоор 0.5 литр цэвэр ус уугаарай. 1 цайны халбага ойролцоогоор 20 грамм зөги...

2021.03.27

Өнөөдөр бас л нэг бүтээмж муутай өдөр байлаа. Би ер нь дэмий зүйлд маш их цаг үрэх юм. Тэрийгээ мэдсэн хэрнээ л цагаа үрээд байх юм. Яамаар ч юм бэ дээ. Өглөөг бол бас дажгүй эхлүүлчээд байдаг, гэтэл яг үдээс л хойш л бүх зүйл орвонгоороо эргэчих юм. Өнөөдөр ямар ч байсан иогийн дасгалаа хийсэн, суниасан, хүүгийнхээ нүүрийг угаагаад, тосолсон. Хичээлийг нь хийлгэсэн. Гэрээ янзалсан. Хүүхэдтэйгээ тоглосон. Хүүгээ зурагт үзэх хооронд бага сага зүйл хийж авсан.  Эннээс өөр хийсэн бүтээсэн зүйл үнэндээ алга байна даа. Youtube-д цаг үрсэн хэвээр л байна. Муу зуршлаа үргэлжлүүлсээр л байна. Гол зүйлдээ анхаарал хандуулахгүй байсаар л байна.  Ядаж байхад миний хийж байгаа гол ажил нь тэтгэлэгийн эссэгээ бичих. Гэтэл энийг бичих олигтой санаа толгойд минь орж ирэхгүй юм. Онгодоо орхын хүлээсээр байгаад л оройтож байна даа. Тэгээд ямар ч хэрэггүй видео, дуу сонсох юм.  Миний маргаашийн зорилго:  No youtube No twitter No facebook No bad habit No sugar Do yoga 13 times Complete...

2021.03.18

 Өнөөдрийн зорилт PCR шинжилгээний хариу хэвлэж авах, оффис дээр очоод IELTS шалгалт бүтнээр нь өгөх (listening, reading, writing, speaking) чадвал хоёр удаа Шалгалтанд хэрэг болох зүйлсийг бэлдэх Эрт унтаж амрах: 10 гэхэд орондоо орсон байна, аавд машин авч явна гэдгээ хэлэх Цагаан өвгөний өгсөн будааг шалгалтаа амжилттай өгхийг бэлэгдэх өргөх

2021.03.17

Өнөөдрийн зорилт:  1. Фэйсбүүкт зөвхөн оюутантай холбогдох гэж л орно.  - Өдөр хүүхдээ харж байх хугацаандаа мэдээлэл авах гэж орсон. Харин ажлаа хийж байх, шалгалтандаа бэлдэж байх үедээ огт ороогүй. Сайн байна.  2. Твиттер огт ашиглахгүй - Хүүхдээ харж байх, хамт тоглож байхдаа л харсан.  3. Youtube огт ашиглахгүй - Хүүхдийнхээ хоолыг хийж байхдаа л ашигласан. Ажлаа хийж байхдаа ашиглаагүй. Сайн байна.  4. Хүүхэдтэйгээ 60 минут тасралтгүй тоглоно. 30, 30 минутаар салгаж тоглоно. Тэгээд өөрийнхөө ажилд анхаарлаа хандуулна.  - Тоглосон. Гэхдээ яг энэ тогтсон хугацаандаа тасралтгүй тоглоогүй.  5. IELTS шалгалтандаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. (Writing task 1) - Боломжийн анхаарлаа төвлөрүүлсэн. Гэхдээ бүрэн биш. Дунд.  6. Өглөө босоод дасгал хийнэ. Иога, гар дээр суниах - Үүнийг гүйцэтгэж чадаагүй. Өмнөх өдөр нь оройтож унтсан тул өглөө эрт сэрж чадаагүй. Тиймээс шөнөдөө эрт унтах хэрэгтэй байна.  Эхнэр минь надад шалгалтандаа бэлдэхэд боломжий...

2021.03.16

Өнөөдөр бусад өдрийн л адил үр бүтээл муутай өдөр боллоо. IELTS-ийн шалгалтандаа бэлдэж буй мэт боловч анхаарал минь амархан сарниж, нэг л мэдэхэд өөр зүйл хийгээд дууслаа. Ер нь бодоод байхад миний анхаарал төвлөрөх чадвар их муу гэдэг нь улам бүр л батлагдаж байна. Магадгүй би ямар нэгэн спорт эсвэл хөгжмийн зэмсгээр хичээллэж байгаагүй нь үүнтэй холбоотой байж магад. Учир нь энэ төрлийн зүйлсээр хичээллэдэг хүн анхаарлаа дээд цэгт нь хүртэл төвлөрүүлж чаддаг юм шиг санагддаг. Одоо нэгэнт өнгөрсөн энэ хэвээрээ байхуу гэвэл бас байж боломгүй л шийдвэр юм. Яалтай ч өөрийнхөө анхаарал төвлөрөх чадвараа дээшлүүлэх л хэрэгтэй юм байна.  Энэ жилдээ багтаад нэг спортын төрлөөр хичээллэх бодолтой байгаа. Тулааны спортыг сонирхож байна. Учир нь энэ бие бялдрын хөгжилд сайн, уян хатан чанар сайжирна, анхаарал төвлөрнө, биеэ хамгаалах урлагт суралцана гээд олон давуу талтай. Жүжицү болон холимог тулааны урлаг нь илүү тохиромжтой санагдаж байна.  За үндсэн сэдэврүүгээ буцаад ороё. Өнөөд...