2021.03.16
Өнөөдөр бусад өдрийн л адил үр бүтээл муутай өдөр боллоо. IELTS-ийн шалгалтандаа бэлдэж буй мэт боловч анхаарал минь амархан сарниж, нэг л мэдэхэд өөр зүйл хийгээд дууслаа. Ер нь бодоод байхад миний анхаарал төвлөрөх чадвар их муу гэдэг нь улам бүр л батлагдаж байна. Магадгүй би ямар нэгэн спорт эсвэл хөгжмийн зэмсгээр хичээллэж байгаагүй нь үүнтэй холбоотой байж магад. Учир нь энэ төрлийн зүйлсээр хичээллэдэг хүн анхаарлаа дээд цэгт нь хүртэл төвлөрүүлж чаддаг юм шиг санагддаг. Одоо нэгэнт өнгөрсөн энэ хэвээрээ байхуу гэвэл бас байж боломгүй л шийдвэр юм. Яалтай ч өөрийнхөө анхаарал төвлөрөх чадвараа дээшлүүлэх л хэрэгтэй юм байна.
Энэ жилдээ багтаад нэг спортын төрлөөр хичээллэх бодолтой байгаа. Тулааны спортыг сонирхож байна. Учир нь энэ бие бялдрын хөгжилд сайн, уян хатан чанар сайжирна, анхаарал төвлөрнө, биеэ хамгаалах урлагт суралцана гээд олон давуу талтай. Жүжицү болон холимог тулааны урлаг нь илүү тохиромжтой санагдаж байна.
За үндсэн сэдэврүүгээ буцаад ороё. Өнөөдөр үр бүтээл муутай байсны үндсэн шалтгаануудыг жагсаавал.
- Фэйсбүүк, твиттер, youtube их ашигласан. Тэгхээр энэ 3-ын хэрэглээг зохиох түвшинд барих. Онцын шаардлаггүй бол ийшээ орохгүй байх.
- Муу зуршил гарч ирж байна. Гэхдээ л хэлсэн амандаа хүрч чадахгүй байна.
- Хүүхэдтэйгээ тоглосон ч биш, тоглоогүй ч биш цагийг өнгрөөсөн.
03.17-д эдгээр муу зуршлаа хэрхэн сайжруулах вэ?
1. Фэйсбүүкт зөвхөн оюутантай холбогдох гэж л орно.
2. Твиттер огт ашиглахгүй
3. Youtube огт ашиглахгүй
4. Хүүхэдтэйгээ 60 минут тасралтгүй тоглоно. 30, 30 минутаар салгаж тоглоно. Тэгээд өөрийнхөө ажилд анхаарлаа хандуулна.
5. IELTS шалгалтандаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. (Writing task 1)
6. Өглөө босоод дасгал хийнэ. Иога, гар дээр суниах
Comments
Post a Comment