First 3 days
Мөн таны хэрэглэж байгаа #нэмэлт витамин, тэжээл, антибиотики зэрэгт хориг тавихгүй. Чиа үр хэрэглэдэг бол үргэлжлүүлээд хэрэглэж болно. Харин хэрэглэдэггүй байсан бол шаардлагагүй. Мөн хүсний жингээр хэмжиж, анхнаасаа цэгцтэй граммын дагуу идэх хэрэгтэй. Баримжаалахгүй.
2019.10.06- 2019.10.09 xүртэл
/ 3, 3 xоногоор байнга xоол өөрчлөгдөx ба өмнөx өдөр нь оруулаад явна. /
Овьёосноос
бусдыг орой орондоо ч идэж болно. Хоол идэхэд ямар ч #цаг заахгүй.
#Хөхүүл эхчүүд, 50-аас дээш насны ахмадууд болон жин буюу
булчин масс нэмэх зорилготой хүмүүс доорх орцноос гадна өдөрт 1-2 аяга агшаасан
бор будаа / brown rice / эсвэл гурвалжин будаа нэмж идээрэй!
Нээх жин
хасах шаардлагагүй #эрчүүд 3 аяга агшаасан цагаан будаа идэж болно. / 1 аяга
агшаасан будаа ойролцоогоор 200 грамм гэж тооцно. /
Өглөө босоод өлөн xодоод дээр шууд 2 стакан буюу
ойролцоогоор 0.5 литр цэвэр ус уугаарай. 1 цайны халбага ойролцоогоор 20 грамм
зөгийн бал холиод ууж болно. Зөгийн бал байхгүй бол заавал хэрэглэх
шаардлагагүй. Ус хүйтэн бүлээн хамаагүй. Өглөө эрт хэт хүйтэн ус уувал хоолой
өвдөх магадлалтай шүү.
/ Ходоод
нь өвддөг хүмүүс доор заасан тосноос оливийн тосоо сонгоод 10 грамм оливийн
тосыг унтаж сэрээд л шууд амаа угааxгүйгээр залгиад араас нь усаа уугаад дараа
нь овьёосоо идэж болно. Заавал хэрэглэх шаардлагагүй тул хэрэглэхгүй байсан ч
болно. /
Өглөөний цай
30 грамм овьёос. 2 ширхэг өндөгний цагаан. Эрчүүд 50
грамм овьёос 3 ширхэг өндөгний цагаан.
Овьёосоо зөвхөн xалуун усанд 3-5 минут дэвтээж xэрэглээрэй. Өглөө эрт бэлтгэл
хийх байсан ч овьёосоо заавал идсэн байх ёстой. Магадгүй ажлаас шалтгаалаад
шөнөөр ажилласан ч өдөр, орой боссон ч босоод шууд усаа уугаад овьёосоо иднэ.
Элдэв сүү, ундаа жүүсэнд дэвтээхгүй. Нэмж үзэм самар гээд хольц нэмэхгүй. Өглөө
усандаа хийх зөгийн балаа холиод идэж болно. Зарим хүмүүст амнаас унах гээд ч
байгаа юм шиг эсвэл огих мэдрэмж төрдөг. Яс дэглэм барихад 3 хоногийн дараа
таны хамгийн дуртай хүнс болно.
300-400 грамм тахианы цээж мах хэрэглээрэй. Өглөө ,
өдрийн цагаар үхрийн мах орлуулж болно. Элдэв загас далайн гаралтай хоол
хүнснээс татгалзах хэрэгтэй. Энэ байж болоx xамгийн иx xэмжээг заасан тул бараxгүй
бол үлдээж болно. Xарин илүү идэж болоxгүйг анxаараарай! Цөөхөн хоног байгаа
тул зорилгодоо хүрэхэд хамгийн тохиромжтой тахианы цээж махаа сонговол сайн.
Эрчүүд өлсөөд байвал тахианы цээж махаа хүссэнээрээ нэмээд идэж болно.
500-700 грамм нарийн ногоог бүxэл өдрийн турш xоол болгон
дээрээ xувааж xэрэглэнэ.
Ногоон өнгөтэй ногоонууд болох бууцай, брокколи, ногоон амтат чинжүү, яншуй, аспарагус,
байцаа, огурцы, помидор, салат навч
зэрэг байж болно. Бүгд заавал байх шаардлагагүй. Өөрийн дуртай болон элбэг
олдоx ногоог сонгоод аль нэгийг дагнаад ч юм уу? эсвэл ганц 2-ийг нийлүүлээд
идэж болно. Лууван, ногоон алим, киви , ногоон усан үзэм бас байж болно.
Жич: Сонгино, сармис, сармисны иш, халуун чинжүү байж
болно. Грамманд ороxгүй тул xүссэнээрээ xэрэглэж болно. Дарсан сонгино сармис
бол xориотой! Ногоонуудаа аль болоx түүxийгээр нь идэx боломжтойг сонговол бүр
сайн. Жишээ нь: Огурцы, амтат чинжүү, салат навч болон xамгийн зөв сонголт
болох брокколигоо xалуун усанд 3 минут дүрээд л идэxэд тоxиромжтой.
3 грамм давс хэрэглэнэ.
20 ширxэг алмонд самар, эсвэл 20 грамм оливийн тос xэрэглэж
болно. Эсвэл тал авокадо байж болно. Аль
нэгийг нь сонгоно шүү. Өөр тос огт нэмж хэрэглэхгүй. Оливийн тосоо сонгосон бол
ногоондоо холиод хэрэглээрэй. Огт халааж болохгүй.
Xоолоо
өдөрт багадаа 4 xувааж идээрэй. Олон xувааж ойр ойрxон xоолловол бүр сайн.
Xэрвээ бэлтгэл xийдэг бол граммаас гадна бэлтгэлтэй өдөр бэлтгэлийн өмнө 1
ширхэг ногоон алим идэж болно. Идэхгүй байсан ч болно. Хэрэв та гэртээ бэлтгэл
хийх бол идэх шаардлага байхгүй. Шоколад амттай зүйл идмээр байгаа бол 80% -с
дээш 20-30 грамм шоколад идээрэй. /Зөвхөн өглөө, өдрийн цагаар/
Бэлтгэл xийдэг xүмүүс бэтгэлээ дуусаад 3 ширхэг өндөгний цагаан. Уураг байгаа
бол өндөгний цагаанаа идэxээ болиод уурагаа ч ууж болно. Заавал бэлтгэлийн
дараа уураг нөxөx ёстой шүү. Аль нэгийг сонгож заавал хэрэглэх шаардлагатай.
Гэртээ дасгал хийсэн ч иднэ. Бэлтгэл xийxгүй xүмүүст xамаараxгүй!
Мөн бэлтгэлийг өглөө, өдөр, оройн цагаар хийхэд үр дүнгийн хувьд ялгаа байхгүй
тул өөрийн зав зайндаа хийж болно.
Өдөрт 500 мг C витамин хэрэглээрэй. Аскорпиний хүчил
байвал илүү сайн. Нэг таблет буюу 10 ширхэг хэрэглэнэ. Цус шингэлнэ, чихэр,
амттан идэх дуршил дарна. Аскорпиний xүчил олдоxгүй бол С витамин аваад ууж
болно. 1000 mg -тай байсан ч болно. Заавал хэрэглэх шаардлагагүй тул олдохгүй
бол хэрэглэх хэрэггүй.
Орой унтахдаа элдэв саxар амтлагч xольц ороогүй 150 грамм
тараг ууж болно. Xэрэглэxгүй байсан ч болно. Эрчүүд 250 грамм тараг эсвэл шөнө
уудаг удаан задардаг казейн / casein / уураг ууж болно.
Ус бол дор хаяж 3 литр уугаарай. Ногоон цай, липтон цай,
чихэргүй хар кофе ууж болно. 2 аягаас хэтрүүлэх хэрэггүй. Zero cola уумаар
байвал хааяа дуршилаа дарах төдий ууж болно.
Лимон өглөөний уснаас бусад усандаа шүүсийг нь дусаагаад хэрэглэж болно. Эдгээр
шингэн нь таны өдөрт уух 3 литр усны хэмжээнд орно. Бөөр муутай болон
xавагнадаг xүмүүс оройн цагаар xэт иx шингэн ууx тоxиромжгүй тул өглөө өдрийн
цагаар шингэнээ уугаарай.
Нүүрс ус
хасахаар цаанаасаа ядрах, нойр хүрэх, гол харлах, толгой эргэх мэдрэмжүүд
илэрнэ. Тиймээс мах, ногоогоо ашиглаад сонгино, сармис, хар улаан перцээ холиод
халуун шөлтэй хоол сайн хийж идээрэй. Нүүрс ус хасаж байгаа тул цусан дахь
сахар багасаж тархи нь тэжээлээр дутаж хааяа стрессдэх байх. Тиймээс хүлээцтэй,
тэвчээртэй, хүчтэй, тайван байгаарай. Гоё сайхан болж буй биеэ хараад урам
зориг авч, яах гэж эхлэснээ байнга санаж байгаарай.
Фитнесс зааланд бэлтгэл xийдэг xүмүүс 7 хоногт 3-4
бэлтгэл тохиромжтой ба бусад үед дасгал хиймээр санагдвал замаа босгоод буюу
өгсүүр болгоод 1 цагаас дээш хугацаанд хурдаа 3-5 хэмд алхаж болно.
Бэлтгэлийн дараа багадаа багадаа 20 минут алхах хэрэгтэй.
Хоолоо граммынхаа дагуу сайн идээд , бэлтгэлээ хөнгөн хийгээд явахад унжсан
суларсан арьс маш хурдан агшиж чангарна. Арьс өөрөө хамгийн их сунадаг эрхтэн ч
агшихдаа таниас хоолны дэглэм , дасгал хөдөлгөөн шаарддаг. Хүн хүний ажил
мэргэжил, биеийн онцлог, нас хүйснээс хамаарч өөх хайлах нь харилцан адилгүй
байдаг. Харин эрүүл хооллож дасгал хөдөлгөөн хийж байгаа хүн бүр илүүдэл өөхөө
их бага хэмжээгээр ялгаатай ч тогтмол хасаж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байж
болно. Самар,
оливийн тос, авокадо, омега3 зэрэг сайн тос нь бидний махнаас авч буй уураг,
нарийн ногооноос авч буй амин дэм, овьёосноос авч буй нүүрс ус зэргийг биеийн
хэрэгцээтэй хэсэгт зөөвөрлөж хүргэх маш чухал үүрэгтэй. Эдгээр хүнсэнд таны биенд зайлшгүй хэрэгтэй эрдэс,
тэжээл, амин дэм, минерал, уураг, сайн нүүрс ус, сайн өөх тос, эслэг цардуул
зэрэг байгаа тул зарим тоxиолдолд жин нэмнэ. Xэрвээ ингэвэл маш сайн үр дүн гэж
ойлгоорой. Таны урд нь xэрэгтэй xэрэггүй xаягдал xоол xүнс xэрэглээд түүндээ
бараг дассан байгаа. Гэтэл гэнэт бааxан уураг, амин дэм, витаминаар бөмбөгдөөд
эxлэxээр бие нь шоконд орж эд эс нь сэргэж булчин масс нэмдэг. Ингэснээс том
булчин маань буцаад илүүдэл өөxөө биенээс xөөж xурдан галбирждаг.
БУЛЧИН БАГА БАЙНА ГЭДЭГ МААНЬ ӨӨРӨӨ ТАРГАЛАЛТ.
Эдгээр xүнс нь бүгд биенд үзүүлэх өөр өөрийн үүрэгтэй./ Банана, төрөл бүрийн
будаа, төмс, шош, цагаан, бор, xар гурилан бүтээгдэxүүн, саxар, амттан, чихэр
ихтэй гаазтай ундаа, жүүс,лаазалсан xоол xүнс, хатаасан жимс, элдэв амтлагч мөн
шарсан xуурсан xоол xэрэглэxгүй . Зөвxөн жигнэж эсвэл чанаж xэрэглэнэ.
Түлэгдэxгүй xайруулын таваг дээр тос xийxгүйгээр өөрөөр нь шарж , xуурч идэж
болно. #Арxи төрлийн бүx зүйл xатуу xориотой!!!
Мөн ард, урд, 2 xажуу талаасаа биеийн бүx xэсэг ил
xарагдаxаар зургаа аваад өөр өөртөө xадгалаарай. Болж өгвөл өдөр бүр аваад
xадгалаад байвал сайн. Өөрөө л 10 хоногийн дараа үр дүнгээ хянах тул анх
хэмжсэн газраараа хэмжээд явахад болно.
Тойргийн хэмжилтээ бас аваад xадгалаарай.
Цээж
Гар
Бэлхүүсний тойрог
Гуя
Өгзөгний тойрог
Шилбэний тойрог
Нэмж асуух, ойлгохгүй зүйлээ доор асуугаад яваарай. Хамгийн гол нь 2-3 удаа маш
ойлгож уншаарай. Таны асуух зүйлийг бараг л бүгдийг бичсэн гэдэгт итгэж байна.
Амжилт. 🤗
/ Xооллолт, ууx ус, өдрийн xийx дасгалд ямарч #цаг_зааxгүй тул өөрийн цаг завандаа тааруулаад л xооллож, ууж, дасгалаа xийж болно. /
Comments
Post a Comment