2021.03.17

Өнөөдрийн зорилт: 

1. Фэйсбүүкт зөвхөн оюутантай холбогдох гэж л орно. 

- Өдөр хүүхдээ харж байх хугацаандаа мэдээлэл авах гэж орсон. Харин ажлаа хийж байх, шалгалтандаа бэлдэж байх үедээ огт ороогүй. Сайн байна. 

2. Твиттер огт ашиглахгүй

- Хүүхдээ харж байх, хамт тоглож байхдаа л харсан. 

3. Youtube огт ашиглахгүй

- Хүүхдийнхээ хоолыг хийж байхдаа л ашигласан. Ажлаа хийж байхдаа ашиглаагүй. Сайн байна. 

4. Хүүхэдтэйгээ 60 минут тасралтгүй тоглоно. 30, 30 минутаар салгаж тоглоно. Тэгээд өөрийнхөө ажилд анхаарлаа хандуулна. 

- Тоглосон. Гэхдээ яг энэ тогтсон хугацаандаа тасралтгүй тоглоогүй. 

5. IELTS шалгалтандаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. (Writing task 1)

- Боломжийн анхаарлаа төвлөрүүлсэн. Гэхдээ бүрэн биш. Дунд. 

6. Өглөө босоод дасгал хийнэ. Иога, гар дээр суниах

- Үүнийг гүйцэтгэж чадаагүй. Өмнөх өдөр нь оройтож унтсан тул өглөө эрт сэрж чадаагүй. Тиймээс шөнөдөө эрт унтах хэрэгтэй байна. 

Эхнэр минь надад шалгалтандаа бэлдэхэд боломжийн цаг гаргаж өгсөнд баярлаж байна. Гэхдээ би шалгалтандаа тэнцэхгүй бол яанаа гэсэн айдас маш их байна. Гэр бүлийнхээ итгэлийг алдах вий гэсэн түгшүүр байнга шаналгаж байна. 

Хүүхэдтэйгээ тоглох хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна. 



Comments

Popular posts from this blog

2021.03.16

First 3 days