2021.03.27

Өнөөдөр бас л нэг бүтээмж муутай өдөр байлаа. Би ер нь дэмий зүйлд маш их цаг үрэх юм. Тэрийгээ мэдсэн хэрнээ л цагаа үрээд байх юм. Яамаар ч юм бэ дээ. Өглөөг бол бас дажгүй эхлүүлчээд байдаг, гэтэл яг үдээс л хойш л бүх зүйл орвонгоороо эргэчих юм. Өнөөдөр ямар ч байсан иогийн дасгалаа хийсэн, суниасан, хүүгийнхээ нүүрийг угаагаад, тосолсон. Хичээлийг нь хийлгэсэн. Гэрээ янзалсан. Хүүхэдтэйгээ тоглосон. Хүүгээ зурагт үзэх хооронд бага сага зүйл хийж авсан. 

Эннээс өөр хийсэн бүтээсэн зүйл үнэндээ алга байна даа. Youtube-д цаг үрсэн хэвээр л байна. Муу зуршлаа үргэлжлүүлсээр л байна. Гол зүйлдээ анхаарал хандуулахгүй байсаар л байна. 

Ядаж байхад миний хийж байгаа гол ажил нь тэтгэлэгийн эссэгээ бичих. Гэтэл энийг бичих олигтой санаа толгойд минь орж ирэхгүй юм. Онгодоо орхын хүлээсээр байгаад л оройтож байна даа. Тэгээд ямар ч хэрэггүй видео, дуу сонсох юм. 

Миний маргаашийн зорилго: 

  • No youtube
  • No twitter
  • No facebook
  • No bad habit
  • No sugar
  • Do yoga 13 times
  • Complete gmail account open instruction

Comments

Popular posts from this blog

2021.03.16

First 3 days

2021.03.17